Үйл явдал1 мин унших
Орхон аймгийн "Насан туршийн боловсролын төв"-ийн хамт олонд 25 жилийн ойн баярын мэнд хүргье

Хүн энэ дэлхийд мэндлэсэн цагаас эхлээд насан туршдаа суралцаж, мэдлэг, туршлагаараа нийгэмд үнэ цэнэ бүтээдэг.
Монгол Улсын Боловсролын хууль тогтоомжид зааснаар, иргэн бүр насан туршдаа суралцах эрхтэй бөгөөд төрөөс бүх насныханд боловсрол эзэмших, хөгжих тэгш боломжийг хангах нь төрийн үндсэн үүргийн нэг хэмээн тодорхойлсон байдаг.
Энэ эрхэм зорилгыг орон нутагтаа 25 жилийн туршид бодит үйл ажиллагаагаар хэрэгжүүлж, боловсролоос тасарсан хүүхэд, залуус, насанд хүрэгчдэд суралцах, хөгжих боломж олгож ирсэн Орхон аймгийн “Насан туршийн боловсролын төв”-ийн хамт олонд гүн талархал илэрхийлье.
Хүн бүрийн суралцах хүсэл, хөгжих тэмүүллийг дэмжин ажиллаж буй хамт олонд баярын мэнд хүргэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе!




