Үйл явдал1 мин унших
Оюутолгойн зээлийн хүүг бууруулахаар хөрөнгө оруулагч талд хэлэлцэх санал хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 67 дугаар захирамжаар байгуулагдсан, Оюу толгойн төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэж, өөрчлөх, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2025.10.13/ хоёр дахь хуралдаанаа хийв.
Хуралдаанаар ажлын хэсэг Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээрийг үр дүнтэй зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж, уулзалт, яриа хэлэлцээг ойрын хугацаанд эхлүүлэх талаар ярилцлаа.
Мөн хөрөнгө оруулагч талд хэлэлцээрийг эхлүүлэх албан ёсны саналыг хүргүүллээ.




