#Коммент1 мин унших
О.Батнайрамдал: Өнөөдрийн төсвөөс 2-3 дахин их хэмжээний мөнгө яригдаж буй, Онтрэгийн асуудлыг цаг алдалгүй шийдье!

УИХ-ын гишүүн, Оюутолгойн Хянан шалгах Түр хорооны дарга О.Батнайрамдал Онтрэ зэсийн хайгуулын дүнгээрээ дэлхийд нэгдүгээрт жагсаж, гадны 2 компани хоорондоо ашиг хуваах гэрээ хийсэн байхад бид ард түмнийхээ баялгийг хэрхэн ашиглах талаар шийдэхгүй байж болохгүй. хэмээн байр сууриа илэрхийллээ.
Тэрээр, Дэлхий даяар явагдаж байгаа зэсийн хайгуулын төслийн үр дүнгээрээ нэгдүгээрт Онтрэ жагссан. Онтрэгийн асуудлыг бид нар 20 жил орхиж ирсэн.Нэг зүйлийг хэлье. Канадын "The Northern Miner"гээд дэлхийн уул уурхайн сэтгүүл дээр 9 сарын 12-нд дэлхий даяар явагдаж байгаа зэсийн хайгуулын төслийн үр дүнгээрээ Онтрэ дэлхийд нэгдүгээрт жагсаж байна. Онтрэгийн талбай дээр Хойд Хюго гэж байгаа. Хойд Хюго дээр хайгуулын үр дүн нь дэлхийд нэгдүгээрт жагсаж байна. Гэтэл өнөөдөр бид нар Онтрэ дээр гэрээ хийж чадаагүй, гадаадын 2 компани биднээс өмнө гэрээ хийгээд ашгаа шийдсэн, иймэрхүү байдалтай байж болохгүй. Энэ асуудлаа бид нар заавал шийдэх ёстой. Мөнгөн дүнгээр аваад үзэх юм бол бид нарын өнөөдрийн төсвөөс 2-3 дахин их хэмжээний мөнгө ярьж байгаа. Ард түмний баялаг, ард түмэнд очих ёстой. Энэ боломжоо яагаад бид нар ашигладаггүй юм. Ийм арчаагүй царайлж болохгүй .
Сэтгүүлч Ц.Соёлмаа

