Байр суурь1 мин унших

О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд дээд боловсрол эзэмших журам хүний тоо олон, зардал байхгүй шалтгаанаар хэрэгжихгүй байна!

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны /2025.10.14/-ний өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяагаас Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн талаар Боловсролын сайдад хандсан асуулга, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболдоос Боловсролтой монгол хүний баталгааг хангах талаар Боловсролын сайдад хандсан асуулгын хариуг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуув.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун:

Өнгөрсөн жил ажлын хэсэг байгуулагдаад журманд өөрчлөлт оруулсан. Нэг асуудал өнөөдрийг хүртэл тодорхойгүй яваад байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын асуудал. Энэ асуудалтай холбоотой журманд ямар ахиц орсон бэ?

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд дээд боловсрол эзэмших журмыг засаад оруулаад иртэл материал өгсөн хүүхдүүдийн тоо нэмэгдсэн. Тоо нь нэмэгдчихээр бидэнд үүнийг шийдвэрлэх мөнгө байхгүй гэдэг хариуг Боловсролын яамнаас өгсөн. Одоог хүртэл энэ асуудлаар шүүхээр явж буй эцэг эхчүүд бий. Бид хурлын дундуур хамтдаа уулзсан. Тэр хүүхдүүдийн асуудлыг яахаар болсон бэ?

Хоёрдугаарт, цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд дээд боловсрол эзэмшихтэй холбоотой зардлыг 2 хүн, 10 хүн сурахад болно шүү дээ. Яасан их хүн сурдаг юм гэсэн хандлагатай байсаар байх уу? Энэ жил 16 хүүхэд байна. Ирэх жил 30-40 хүүхэд орж ирвэл яах вэ? Энэ асуудал дээр ямар бодлогын төлөвлөгөө, шийдэл оруулж ирсэн бэ?

Түүний асуултад Боловсролын сайд П.Наранбаяр хариуллаа.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025
  2. 2024
  3. 2020
  4. 2017
  5. 2013
  6. 2012
  7. 2009