Байр суурь1 мин унших
С.Эрдэнэболд: Боловсрол, эрүүл мэндийн асуудлаар нөхцөл байдалдаа дүн шинжилгээ хийж ярих хэрэгтэй. Улстөр хийж болохгүй сэдэв шүү!
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Боловсролтой Монгол хүний баталгааг хангах талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
Хүн чанаргүй хүнд өндөр боловсролыг эзэмшүүлбэл босоо ороолонд алтан шүд хийгээд босохтой адилхан. Боловсрол гэдэг бол зөвхөн дипломоор хэмжигддэг зүйл биш. Боловсролын салбарт цаад тал нь хүн чанар, хүмүүжлийг, хүн байх ухааныг, монгол соёл өв уламжлалаа танин мэдсэн дэлхийтэй өрсөлдөх чадамжтай бие хүмүүсийг төлөвшүүлэх тухай байдаг. Энэ эрхэм үүргийг авч явдаг багш нарынхаа саналыг нухацтай авч үзэх шаардлагатай.
Боловсрол, эрүүл мэндийн асуудлаар нөхцөл байдалдаа дүн шинжилгээ хийж ярих хэрэгтэй. Улстөр хийж болохгүй сэдэв шүү. Хаана асуудал байгаагаа оношилж шийдлээ олох хэрэгтэй. Эцэст нь багш, хүүхдүүд л хохироод үлдэх учир маш болгоомжтой хандах ёстой…