Онцлох мэдээ1 мин унших

Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээрийг ирэх 7 хоногт байгуулна

Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээрийг ирэх 7 хоногт байгуулна

Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 67 дугаар захирамжаар байгуулагдсан, Оюу толгойн төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэж, өөрчлөх, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хөрөнгө оруулагч талд хэлэлцээрийг эхлүүлэх албан ёсны саналыг 2 хоногийн өмнө буюу /2025.10.13/-ны өдөр хүргүүлээд байсан юм.

Тэгвэл өнөөдөр хариу ирж ирэх 7 хоногт ширээний ард суух тохиролцоонд хүрлээ.

Хэлэлцээрээр Оюутолгойн төслийн зээлийн хүүг бууруулах, Монголын тал баялгийн өгөөжөө ахиу хүртэх, ногдол ашиг хүртэх хугацаагаа наашлуулах асуудлуудыг тавина.

Ийнхүү Оюу толгойн хүүг бууруулах ажлын хэсэг энэ оны 9-р сард байгуулагдаж, хөрөнгө оруулагч талыг шахаж ажилласны үр дүнд Оюу Толгойн хүүг бууруулах, МОНГОЛЫН талын үр өгөөжийг нэмэгдүүлэх боломж ойртож байна.

ОюутолгойХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2018
  2. 2012
  3. 2010
  4. 2009