Үйл явдал2 мин унших

А.Ариунзаяа: Гишүүд ордонд байхгүй биш, өрөөндөө сууцгааж байгаа

УИХ-ын энэ өдөр /2025.10.16/-ийн нэгдсэн чуулган 10 цагт эхлэх ёстой байсан ч одоог хүртэл ирц бүрдээгүй, хүлээлтийн байдалтай байна. УИХ-ын гишүүн А.Ариунзаяагаас байр суурийг нь тодрууллаа.

Өглөөний 10 цагт эхлэх ёстой байсан нэгдсэн чуулганд одоогийн байдлаар 55 гишүүн бүртгүүлээд байна. С.Эрдэнэболд, Д.Батбаяр, Ганзориг нарын гишүүд сүүлд нэмэгдлээ.

“Үндсэн хуулиар заагдсан хугацаатай асуудал тул гишүүдийг чуулганы танхимд орж ирж, хуралдаа суугаач ээ. Энэ асуудлыг шийдвэрлээд араас нь төсөв мөнгөний бодлогоо хэлэлцэх хэрэгтэй байна” гэдгийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа байнга хэлж сануулж байна. Гишүүд ордонд байхгүй биш. Өрөө өрөөндөө сууж байгаа. Одоо ч гэсэн намайг хараад сууж байгаа байх. Төрийг гацаанаас гаргах хэрэгтэй байна. Гадаа сууж байгаа ахмадууд, багш нар, эмч нарыгаа хүндэтгээд, асуудлуудаа шийдээд явъя.

Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар тал талаасаа нэгнийгээ өргөн барьсан. Аль аль нь ажлаа өгөх нь зүйтэй гэсэн эцсийн шийдвэрт хүрч байна. Одоо чуулган нээгдмэгц эхлээд Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг, дараа нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаад байгаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хүсэлтийг хэлэлцэх ёстой. Араас нь төсвөө хэлэлцүүлнэ. Хоёрдугаар хэлэлцүүлэг үргэлжилж байгаа. Ийм хариуцлагатай цаг үед гишүүд ирцээр бойктолмооргүй байна. Чуулгандаа сууж шийдвэрээ гаргах нь чухал байна. Гол нь чуулгандаа сууж, шийдвэрээ гаргах хэрэгтэй байна.

Чуулганд орж ирэхгүй байгаа гишүүд янз бүрийн л шалтгаантай байгаа байх. Зарим нь айдастай байгаа учраас орон нутагт болон гадагшаа томилолтоор явж байна гэлээ.

Эх сурвалж:

Mass.mn

УлстөрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2014
  7. 2011
  8. 2008