Байр суурь3 мин унших
Т.Мөнхсайхан: 2027 онд эрүүл мэндийн салбарынхны цалинг хэдэн хувь хүртэл нэмэгдүүлж чадах вэ?
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Байр суурь3 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан:
Бид нийгмийн салбартаа анхаарна, 2026 оныг Боловсролыг дэмжих жил болгож зарласан мөртөө эмч, багш нар маань бүгдээрээ талбай дээр гарчихсан зогсож байна. Ийм хэмжээнд хүртэл нь бид нар зовоож байна л даа. Бид нар зардлын зүйл ангиар нь санхүүждэг байсан тогтолцооноос шилжиж гүйцэтгэлийн санхүүжилт рүү орсон. Ингэснээрээ маш олон давуу талуудыг бий болгосон. Өнөөдөр асуудал юунд байгаа юм гэхээр эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа санхүүжилт чинь хаанаа ч хүрэхгүй гэдгийг л тогтоогоод байгаа юм. Гүйцэтгэлийн санхүүжилтийг бид зохиогоод, зөвхөн манай улс үүнийг хэрэглээд байгаа юм биш. Энэ бол Олон улсад нотлогдчихсон зүйл.
Түүнчлэн энэ талаарх судалгаа нь хийгдээд, манай улсад тохирох хамгийн зөв санхүүжилтийн тогтолцоо нь энэ мөн гээд тогтоогдчихсон. Өнөөдөр нэг үеэ бодвол амжилттай явж байгаа. Үүн дээр яалт ч үгүй эмч, багш, эмч, эмнэлгийн ажилчдын цалин мөнгө хаанаа ч хүрэхгүйн дээр 90% нь цалингийн зээлтэй яваад байгаа. Үүнээс харахад ЭМ-ийн салбарын санхүүжилтийг нь нэмэгдүүлэх шаардлагатайг л харуулж байна.

Тухайлбал, Манай улс ДНБ-ий дөнгөж 3 хувьд хүрч байгаа. Олон улс 6 хувьд хүрэхгүйгээр санхүүжилт хаанаа ч хүрэхгүй, эрүүл мэндийн салбарын асуудал шийдэгдэхгүй гэдэг нь нэгэнт тогтоогдчихсон. Сангийн яаманд үүнийгээ ойлгуулахаар Сангийн яам тодорхой хэмжээний санхүүжилтийг шийдэж өгдөг ч "өчнөөн төсөв мөнгө нэмж өгч байна. Та нар их үрэлгэн байна" гэж яриад байгаа. Хүрэхгүй гэдэг нь бүх түвшиндээ тогтоогдоод, судлагдаад гараад ирчихсэн шүү дээ. Тиймээс эрүүл мэндийн салбарт үүсэж байгаа санхүүгийн доголдол бол тогтолцооны шинэчлэлийн үед гарах ёстой. Харин бүх салбараас хамгийн түрүүлж гүйцэтгэлийн санхүүжилт рүү шилжсэн эрүүл мэндийн салбарыгаа Сангийн яам сайн дэмжиж өгөх хэрэгтэй.
ЭМД-ын сангийн доголдол 2022 оноос эхлэлтэй. Тодруулбал, 2022 онд эмч эмнэлгийн ажилчдын цалинг 30% нэмэх шийдвэрийг ЗГ-аас гаргачихсан. Тэгсэн мөртөө ЭМД-ын санд төвлөрөх мөнгийг нь нэмж өгөөгүй. Эрүүл мэндийн байгууллагад эмнэлгүүдэд өртгийн жинг нь тооцоолохдоо тус нэмэгдлийг нь тооцож нэмээгүй. Үүнээс үүдэлтэйгээр эмнэлгүүд нь эм ханган нийлүүлэх байгууллагууддаа өрөнд ороод эмч, эмч, эмнэлгийн ажилтныхаа цалинг нэмээд санхүүгийн доголдолд орчихсон. 2026 онд ирэх оны төсөвт эрүүл мэндийн салбарынхны цалин мөнгийг 15,% хүртэл хувиар нэмэгдүүлнэ гэж байна. Энэ бол бодит шийдэл биш! 2027 оны төсөв дээр ямар хэмжээнд нэмэх боломжтой тухай тооцоо судалгаануудыг сайн хийх хэрэгтэй. Нэмж байгаа 15 хүртэлх хувийн нэмэгдлээ ЭМД-ын сан дээр бодит тоогоор нь нэмэгдүүлээрэй. Эс бөгөөс 2022 оны алдаа дахин давтагдаж, эрүүл мэндийн салбарынхны цалин мөнгийг 15%-аар нэмэгдүүллээ гэчхээд даатгалын санд энэ хэмжээныхаа мөнгийг төвлөрүүлэхгүй бол салбарын ажиллагёад өнөөдрийнхөөс хүнд байдалд орно шүү. Үүн дээр онцгой анхаарах хэрэгтэй!