Үйл явдал1 мин унших
Нийгмийн эрүүл мэндийн сувилагчийг анх удаа бэлтгэж эхэлж буй нь салбарын хувьд чухал алхам боллоо

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Нийгмийн эрүүл мэндийг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын нэг чухал ажил маань энэхүү мэргэжилтнийг бэлтгэх тогтолцоог эхлүүлсэн явдал юм. Энэхүү хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж анхны төгсөгчид ажлын байр дээр гарч байгаад баяртай байна.
Өнөөдөр АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сувилагч мэргэжлийн анхны төгсөгчид болон тус хөтөлбөрийг хэрэгжүүлсэн багш, удирдлагууд Улсын Их Хурлын чуулганы үйл ажиллагаатай танилцлаа.


Нийгмийн эрүүл мэндийн сувилагчид нь сургуулийн орчинд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажиллах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох зэрэг нийгмийн эрүүл мэндийн суурь үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэнэ.
Өвдсөний дараа эмчлэхээс илүүтэйгээр иргэдээ өвчлөхөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэхэд эдгээр мэргэжилтнүүдийн оролцоо үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
