Үйл явдал1 мин унших
Оюутолгой төслийн асуудлаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн нэгдсэн хуралдаан болов

Засгийн газраас Оюу толгой төсөлтэй холбоотой асуудлаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн хамтарсан хурал өчигдөр /2025.10.21/ боллоо.
Хамтарсан хурлаар ажлын хэсгүүдийн хүрээнд хийгдэж буй ажлын явцтай танилцаж, менежментийн гэрээ, санхүүжилтийн зээлийн хүү болон хөрөнгө оруулалтын бусад асуудлаар хөрөнгө оруулагч талтай ирэх долоо хоногоос хэлэлцээрийг эхлүүлэхээр тогтлоо.


Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
