Үйл явдал1 мин унших
Багш нарын төлөөлөлтэй уулзлаа

Монгол хүний үнэлэмж
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар /2025.10.22/ны өдөр СБД-ийнхээ ерөнхий боловсролын 4 болон 58-р сургуулийн багш нарын төлөөллийг хүлээн авч уулзав.
Багш нар цалин болон нийгмийн асуудлуудынхаа талаар ний нуугүй хөндөн ярьж, бодит байдлынхаа талаар санаа бодлоо хуваалцав. Багш нарын тавьж буй шаардлагыг дэмжиж, хуулийн хүрээн дэх бүх бодит боломж, гарц шийдлийг эрэлхийлэн ажиллахаа хэллээ.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

