Үйл явдал1 мин унших
Г.Уянгахишиг: Одон медалийн зардлаас 1,8 тэрбумыг хасах саналыг дэмжсэн

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Ирэх оны төсвөөс одон медалийн зардлыг 1,8 тэрбум төгрөгийн зардлыг хасах зарчмын зөрүүтэй саналыг УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг дэмжив.
Тэрбээр "Одон медалийн зардлыг хасна гэхээр Алдарт эхийн одонг хасах юм байна гэдэг байдлаар хандаж болохгүй.
Хэчнээн төрлийн одон медаль байдаг уу, хэр их өгөгддөг вэ гэдгийг маш сайн бодолцох ёстой.
Мөн одон медаль, шагнал урамшуулал өөрөө үнэ цэнтэй байх гэдэг асуудал бий. Үнэ цэнтэй байна гэдэг нь бөөнддөг биш байх ёстой юм.

Тодорхой шалгуур, үзүүлэлт нь байх ёстой. Тэр шагналыг авсан хүнийг олон нийт хүлээн зөвшөөрөхгүй байх нь өөрөө юуг илэрхийлж байх ёстойг бодох хэрэгтэй. Сонгуулийн жил дөхөхөөр шагналын зардалт, түгээлт ихэсдэг. Үүнээс болж шагнал авч байгаа хүмүүс нүүр бардам байхаа больж, ичдэг болсон.
Одон медалийн зардлаас 1,8 тэрбумыг хасах зарчмын зөрүүтэй санал гаргаад байна" гэв.