Үйл явдал1 мин унших
Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замыг аравдугаар сарын 30-нд нээнэ

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 87 хувьтай үргэлжилж байна.
Нийт 3.2 км тус авто зам нь “Содон” хорооллын уулзвараас Ард Аюушийн өргөн чөлөө буюу 3, 4 дүгээр хороолол, Саппорогийн уулзвар руу нийлнэ. Авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд бүрэн нээнэ.
“Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий зургаан эгнээ авто зам, борооны ус зайлуулах шугам сүлжээ, хоёр талдаа 3 метр өргөн явган хүний болон дугуйн замыг барьж байгуулах цогц бүтээн байгуулалт ийнхүү ирэх 7 хоногт бүрэн шувтрах нь.
