Үйл явдал1 мин унших

"Төлөөлөгч хөтөлбөр"-ийн ээлжит сургалт Төв аймагт боллоо

"Төлөөлөгч хөтөлбөр"-ийн ээлжит сургалт Төв аймагт боллоо

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулж буй "Төлөөлөгч хөтөлбөр" Төвийн бүсийн Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эмэгтэй төлөөлөгчдөд зориулсан сургалт Төв аймагт эхэллээ. 

Хөтөлбөрийг нээж Ардчилсан намын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл үг хэллээ.

Мөн УИХ-ын гишүүн, АН-ын ЕНБД Н.Ганибал, УИХ-ын гишүүн Ц.Туваан, УИХ-ын гишүүн Д.Батбаяр, УИХ-ын гишүүн, АЭХ-ны Ерөнхийлөгч Б.Жаргалан, УИХ-ын гишүүн, АЭХ Ерөнхийлөгч асан С.Одонтуяа, хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүллээ.

Мөн Төв аймгийн АН-ын дарга Л.Төмөрчөдөр, АН-ын ҮБХ-ны гишүүд оролцож байна.

Хөтөлбөрийн оролцогч сумдын төлөөлөгч эмэгтэйчүүд хоёр өдрийн турш өөрсдийн төлөөлөгчийн болон манлайлагчийн хувьд мэдлэг, ур чадвараа хурцлан, харилцан туршлагаа хуваалцаж, хамт олны бэхжүүлэх хөтөлбөрт ийнхүү хамрагдлаа.

"Төлөөлөгч хөтөлбөр"-ийн ээлжит сургалт Төв аймагт боллоо
"Төлөөлөгч хөтөлбөр"-ийн ээлжит сургалт Төв аймагт боллоо
"Төлөөлөгч хөтөлбөр"-ийн ээлжит сургалт Төв аймагт боллоо

Эх сурвалж:

АН-ын бүлэг

Ардчилсан намХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2014
  2. 2012
  3. 2009