Үйл явдал2 мин унших

1.4 их наядын таналт бол бодлогын шинэчлэл биш!

1.4 их наядын таналт бол бодлогын шинэчлэл биш!

Засгийн газраас 1.4 их наяд төгрөгийн зардал хэмнэх төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлээд байна.

Үүнд сөрөг хүчин буюу Ардчилсан намын бүлгээс дараах мэдэгдлийг хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-Харин бодлогын түвшний дорвитой өөрчлөлт харагдсангүй. Засгийн газрын бүтэц, орон тоог цомхотгосонгүй. Давхардсан чиг үүрэгтэй байгууллагуудыг цэгцлэсэнгүй. Үр ашиггүй томоохон төсөл, хөтөлбөрүүдийг дахин эрэмбэлсэнгүй. Харин эсрэгээрээ татаасын зарим зардлыг нэмэгдүүлсэн байна.

2.4 их наяд төгрөгийн алдагдалтай төсвөөс ердөө 1.4 их наяд төгрөгийн зардал танаж байгаа нь төсвийн сахилга батыг сэргээж, инфляцийн дарамтыг бодитоор бууруулахад хангалтгүй. Мөн иргэдийн худалдан авах чадварыг хамгаалах шинжлэх ухаанд суурилсан бодлогын багц стратеги боловсруулсан гэж Засгийн газар тайлбарлаж байгаа боловч тодотголын төслөөс зорилго, хэмжүүр, хэрэгжүүлэх хугацаа, хариуцах эзэнтэй тодорхой арга хэмжээ харагдахгүй байна" хэмээн мэдэгдэв.

Тиймээс Ардчилсан намын зүгээс “Иргэдийн орлогыг хамгаалах, шатахуун, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах тухай” УИХ-ын тогтоолыг төсвийн тодотголтой хамт батлах шаардлагыг дахин тавилаа.

Тогтоолын төсөлд:

  • -Төсвийн зарлагыг үр ашиг, ач холбогдлоор нь дахин эрэмбэлж, төсвийн алдагдлыг арилгах;
  • -Иргэдийн бодит орлогыг хамгаалж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлэх;
  • Төрийн урсгал зардал, давхардсан чиг үүрэг, үр ашиг багатай төсөл, арга хэмжээний зардлыг эрс бууруулах;
  • -НӨАТ-ын үндсэн хувь хэмжээг 2027 оноос 10 хувиас 5 хувь болгон бууруулах;
  • Төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангаж, төсвийн бодлогоор инфляцийн дарамтыг нэмэгдүүлэхгүй байх;
  • Шатахууны стратегийн нөөцийг нэмэгдүүлж, нийлүүлэлт тасарсан үед хэрэгжүүлэх шуурхай төлөвлөгөөтэй болох;
  • Шатахууны импортын эх үүсвэр, тээвэр-логистикийн сувгийг төрөлжүүлэх;
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий тосоор тогтвортой хангах урт хугацааны баталгааг бүрдүүлэх;
  • Зөвхөн өөрийн хэрэгцээнд зориулсан эрчим хүчний эх үүсвэр барихад тусгай зөвшөөрөл шаардахгүй байх эрх зүйн орчныг бий болгох;
  • Экспорт, импортын тээврийн найдвартай байдлыг нэмэгдүүлж, өмнөд боомтуудын төмөр замын холболтыг эрчимжүүлэх 

Эдгээр арга хэмжээ бүрийн зорилго, хүрэх үр дүн, хэрэгжүүлэх хугацаа, хариуцах байгууллага, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлсон төлөвлөгөөг Засгийн газар 60 хоногийн дотор баталж, хэрэгжилтээ улирал тутам УИХ-д тайлагнахаар тогтоолын төсөлд тусгажээ.

Ардчилсан намХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2014
  2. 2012
  3. 2009