Үйл явдал1 мин унших

Ардчилсан намаас УИХ-ын ээлжит бус чуулган хийхийг шаардлаа

Ардчилсан намаас УИХ-ын ээлжит бус чуулган хийхийг шаардлаа

Өчигдөр /2026.08.13/-ны өдөр Ардчилсан намын бүлгээс УИХ-ын ээлжит бус чуулган хийхийг шаардаж мэдэгдэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

Инфляци 13 хувь, тэр дундаа хүнсний инфляци 25 хувьд хүрсэн. Амьжиргааны өртөг ийнхүү пуужиндаж байна. Нэмээд шатахууны хомсдол, үнийн өсөлт гэсэн давхар дарамт үүссэн. Гэтэл Засгийн газар үрэлгэн зардлуудаа танаж, бүсээ чангалах ганц ч алхам хийсэнгүй. 2026 оны эхний хагас жилийн байдлаар тэнцвэржүүлсэн төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөгт хүрсэн нь цар тахлын үетэй тэнцэх үзүүлэлт юм.

Ийм үед Засгийн газрын зайлшгүй хийх ёстой зүйл бол төсвийн сахилга батыг хангаж, өрсөлдөөнийг нэмэгдүүлж, иргэдийн худалдан авах чадварыг хамгаалах явдал юм. Ялангуяа шатахууны үнийн өсөлтөөр дамжин эдийн засагт үүсэх дараагийн инфляцийн давлагааг өнөөдрөөс тооцох ёстой.

Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлгээс яаралтай төсвийн тодотголоо оруулж ирж, хэлэлцүүлэхийг Засгийн газраас шаардаж байна. Улсын Их Хурал ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, иргэдийн өмнө тулгамдаад буй асуудлуудыг хэлэлцэх ёстой.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Ардчилсан намХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2014
  2. 2012
  3. 2009