Үйл явдал1 мин унших

Бэлгийн замаар дамжих халдварыг устгах цогц стратегийг хэрэгжүүлэх олон улсын ахисан түвшний сургалт болж байна

Бэлгийн замаар дамжих халдварыг устгах цогц стратегийг хэрэгжүүлэх олон улсын ахисан түвшний сургалт болж байна

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Номхон далайн баруун эргийн бүс (НДББ)-ийн улс орнуудын эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах  “Бэлгийн замаар дамжих халдварыг устгах цогц стратеги” сэдэвт ахисан түвшний сургалт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуангжоу хотноо 2025 оны 10 дугаар сарын 25-наас 31-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.


Олон улсын ахисан түвшний сургалтаар ДЭМБ-ын НДББ-ийн улс орнуудын оролцогчид БЗДХ, ДОХ, ХДХВ-ийг илрүүлэх, оношлох, эмнэлзүйн менежментийн чиглэлээр хэрэгжүүлсэн үндэсний хөтөлбөрийн арга хэмжээ, үйл ажиллагааны талаарх ололт амжилт, сургамж болон тулгамдсан асуудлаа хэлэлцэн, мэдлэг туршлагаа солилцож байна. 

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Эрүүл мэндХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2023
  2. 2016
  3. 2015
  4. 2014
  5. 2013
  6. 2012