Үйл явдал1 мин унших

АҮЭБ-ын сайдад хөгжлийн бэрхшээлтэй жолоочдын хүртээмжийн асуудлаар албан бичиг хүргүүлэв

АҮЭБ-ын сайдад хөгжлийн бэрхшээлтэй жолоочдын хүртээмжийн асуудлаар албан бичиг хүргүүлэв

УИХ-ын гишүүн О.Саранчулуун өчигдөр /2025.10.28/ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжийг сайжруулах асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямд албан бичиг хүргүүллээ.

Учир нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь нийгэм, эдийн засгийн хомсдолд өртдөг бүлэг бөгөөд нийтийн тээврийн болон хувийн тээврийн хэрэгсэл ашиглах боломж хязгаарлагдмал байдгийг анхааран үзэх шаардлагатай.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шатахуун түгээх үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад анхаарал хандуулж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан шатахуун түгээх станцуудад шар тэмдэг бүхий (хөгжлийн бэрхээлтэй иргэний тэмдэглэгээ) тусгай эгнээ байгуулж, түргэн шуурхай үйлчлүүлэх нөхцөлөөр хангаж өгөхийг хүсэв.

АҮЭБ-ын сайдад хөгжлийн бэрхшээлтэй жолоочдын хүртээмжийн асуудлаар албан бичиг хүргүүлэв

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025
  2. 2024
  3. 2020
  4. 2017
  5. 2013
  6. 2012
  7. 2009