Үйл явдал1 мин унших
Эрдэнэтийн залуустай уулзлаа

Өнгөрөгч Баасан гарагт /2025.10.31/ УИХ-ын гишүүн Б.Жаргалан Эрдэнэт хотын залуусын төлөөлөлтэй уулзлаа.
Залуусын дийлэнх нь 1990 оноос хойш буюу эрх чөлөөт, ардчилсан Монгол Улсад төрж өссөн залуучууд байсныг онцлоод УИХ-ын гишүүн Б.Жаргалан өөрсдийн цаг хугацаан дээр ардчиллын мөрөөдлийг амилуулах үүрэгтэй гэж бодож явдгаа ярилаа.
Мөн тэрбээр “Монголчууд дэлхийд өрсөлдөх чадвартай байх тухай, монгол хүн бүр эдийн засгийн эрх чөлөөнд хүрэх боломжийн тухай, Эрдэнэт үйлдвэр Рио тинто шиг, БиЭйчПи шиг олон улсын том компани болох тухай мөрөөдлөө хуваалцлаа. Өнөөдөр нийгэмд хар бараан зүйлс давамгайлж байгаа ч, бид мөрөөдлөө гээж болохгүй...” гэв.





