Байр суурь2 мин унших

П.Батчимэг: Хувийн сектор болоод "малчин" ангиллаас 1 хувийн ЭМДШ авдаг бол албан секторынхноос 2 хувиар авдаг нь маш том гажуудал шүү!

П.Батчимэг: Хувийн сектор болоод "малчин" ангиллаас 1 хувийн ЭМДШ авдаг бол албан секторынхноос 2 хувиар авдаг нь маш том гажуудал шүү!

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өчигдрийн /2025.11.03/ хуралдаанаар багш нарын цалин нэмэгдүүлэх шаардлага болон ажил хаялттай холбоотой асуудал, мөн эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт, иргэдийн үүрч байгаа санхүүгийн ачааллын талаар мэдээлэл сонслоо.

УИХ-ын гишүүн П.Батчимэг хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж, асуулт тавив.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөөд л байдаг. Төлсөн шимтгэл нь яасан нь мэдэгдэхгүй, эмнэлэгт ирэхэд ачаалал ихтэй, үйлчилгээ авч чаддагүй, дээр нь эм, тарианы хүрэлцээ, хангамж тааруу” гэсэн иргэдийн шүүмжлэлээс өнөөгийн эрүүл мэндийн даатгалын сан ямар нөхцөл байдалтай болсныг харж болно.

Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд албан секторт хөдөлмөр эрхэлж байгаа иргэд болон аж ахуйн нэгжүүдээс ЭМДСангийн нийт орлогын 46.3 хувь буюу 1,1 их наяд төгрөгийг бүрдүүлэхээр тусгасан.

П.Батчимэг: Хувийн сектор болоод "малчин" ангиллаас 1 хувийн ЭМДШ авдаг бол албан секторынхноос 2 хувиар авдаг нь маш том гажуудал шүү!

Гэтэл бусад даатгуулагч буюу “хувиараа хөдөлмөр эрхлэгч”, “малчин” болон эдгээрээс бусад иргэдээс ЭМДСангийн нийт орлогын 2,3 хувь буюу 57,5 тэрбум ₮-г бүрдүүлэхээр тусгасанаас харахад л албан ёсоор хөдөлмөр эрхэлж, цалин хөлсөөрөө амьдарч байгаа энгийн иргэд болон аж ахуйн нэгжүүд маань өнөөдөр ямар их ачаа үүрч байгаа нь илэрхий байна.

Түүнчлэн “хувиараа хөдөлмөр эрхлэгч”, “малчин” гэсэн ангилалд байгаа иргэдээс нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувиар тооцож ЭМД шимтгэл авдаг, харин албан секторт ажиллаж байгаа иргэдээс сар бүр цалин хөлснийх нь 2 хувиар тооцож ЭМД шимтгэл авч байгаа нь маш том гажуудал юм. Тэгвэл энэ гажуудлыг Ж.Чинбүрэн сайд та засч чадах уу?

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Эрүүл мэндийн даатгалХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2014
  4. 2012