Байр суурь1 мин унших
С.Эрдэнэболд: Гадаад улсад төлсөн НДШ-ээ эх орондоо ирээд тооцуулдаг болох улс хоорондын хэлэлцээрийг Казакстанаас эхэлж цаашлаад монголчууд олноор ажиллаж амьдардаг улсуудтай хийх нь зүйтэй
УИХ-ын чуулганы /2025.11.05/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт тавив.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
Манай улсын хувьд нүүдэлчин соёлтой ахан дүүсийн барилдлага тогтоосон нь казак түмэн. Казак түмний хөгжлийн асуудал УИХ-аар орж ирж байгаа нь их чухал. 1990-ээд оны эхэн үед Монгол Улс ардчилал чөлөөт нийгмийн тогтолцоо руу шилжихтэй зэрэгцээд олон казак иргэд Казакстан улс руу нүүдэллэж зарим нь буцаж ирсэн байдаг.
Манай улсад 2 улсын кейс бий. Нэг нь Казахстан нөгөө нь Өмнөд Солонгос. Тэр утгаараа Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэгдээд орж ирж байгаа энэ асуудлыг УИХ соёрхон батлах нь зүйтэй.
Ажлын хэсгээс асуухад манай улсын иргэд Турк, АНУ бусад улсуудад ажиллаж амьдарч байгаа. Тиймээс Казахстан улстай соёрхон батлагдах энэ гэрээтэй ижил төрлийн цаашлаад хэдэн улстай гэрээ хэлэлцээр хийхээр байна вэ? Монгол Улсын иргэдийн НДШ-ийг шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцуулах судалгаа байгаа вэ гэдэг асуултыг асуумаар байна.
Түүний асуултад ГБХНХ-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга н.Мөнхзул хариуллаа.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
