Үйл явдал1 мин унших

О.Саранчулуун: Манай нийгэмд үүсчхээд байгаа орхигдсон бүлэг буюу ХБИ-ийнхээ санал, хүсэлтийг дэмжиж ажиллана

О.Саранчулуун: Манай нийгэмд үүсчхээд байгаа орхигдсон бүлэг буюу ХБИ-ийнхээ санал, хүсэлтийг дэмжиж ажиллана

Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан нар өнөөдөр (2025.11.07) Төрийн ордны гадаа жагсаж байгаа иргэдийн төлөөлөлтэй уулзаж, санал, бодлыг нь сонслоо. 

Ирэх оны төсөвт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрах зардал, тэтгэмжийг нэмэгдүүлэхгүй үлдээсэн нь нийгмийн бусад төлөөллөөс дорд үзсэн хандлага хэмээн бухимдаж байгаагаа жагсагчид илэрхийлсэн юм.

Хэнийг ч ялгаварлах ёсгүй, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анхаарлын гадна орхихгүй гэсэн байр суурийг баримтлахаа Улсын Их Хурлын гишүүд мэдэгдлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Саранчулуун, хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлыг жижиг зүйл мэтээр ойлгож, бусад асуудлыг чухалчилж эрэмбэлэн төсөвлөдөг учраас өнөөдөр манай нийгэмд бүхэл бүтэн орхигдсон бүлэг үүсээд байна. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал, хүсэлтийг дэмжиж, ажиллана гэв.

О.Саранчулуун: Манай нийгэмд үүсчхээд байгаа орхигдсон бүлэг буюу ХБИ-ийнхээ санал, хүсэлтийг дэмжиж ажиллана

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025
  2. 2024
  3. 2020
  4. 2017
  5. 2013
  6. 2012
  7. 2009