Байр суурь3 мин унших

С.Эрдэнэболд: Үндсэн чиглэлийн хэрэгжилтийн үр дүнг 4 жилийн эцэст дүгнэх биш, жилээр, сараар, цахим байдлаар хяналтын систем бүрдүүлэх нь зөв байна

УИХ-ын чуулганы 2025.11.13-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хууль 11 жилийн өмнө батлагдаад, 6 жилийн өмнө шинэчилсэн найруулга нь батлагдсанаас хоё хойш, 2 дахь удаагийн улсын хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл Их хурлаар хэлэлцэгдэх гэж байгаа юм. Тэгээд өмнөх 5 жилийн үндсэн чиглэлийн төлөвлөлтийн хэрэгжилт хангалтгүй байгаа талаар байнгын хороон дээр тавьсан. Одоо илтгэл танилцуулгын үеэр бас ийм дүгнэлт гарсан байна. Үндсэн шалтгаан нь хэмжиж чадахгүй байгаа, хэмжиж чадахгүй бол хянаж чадахгүй, хянаж чадахгүй бол удирдаж буюу асуудлыг шийдвэрлэж чадахгүй гэсэн. Ийм зүй тогтол харагдаж байгаа. Дараах саналуудыг хэлмээр байна.

Нэгдүгээрт үндсэн чиглэлийн хүрээнд зорилго, үр дүн, шалгуур үзүүлэлт, арга хэмжээ, төсөв гэсэн ийм гинжин холбоосыг бүх салбарт, нэг загвараар мөрдүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Ерөнхий сайд аа. Өөрөөр хэлбэл хоёр дугаарт үндсэн чиглэлийн хэрэгжилтийн үр дүнг 4 жилийн эцэст УИХ-ын түвшинд нэг удаа дүгнэх биш, явцыг жил бүр сар бүрээр нь, цахим байдлаар хяналтын систем бүрдүүлээд хардаг бол зөв байна. Сүүлийн үеийн судалгаагаар хиймэл оюуны буюу бүтээмэл оюуны үр өгөөж төрийн ашигт үйлийн коэффициентыг нэмэгдүүлэхэд дал хүртэлх хувиар боломж, хэмнэлт, үр дүн авчирч байгаа гэсэн зүйл байгаа.

Тэр утгаараа цахим дотроо хиймэл оюунд ашигласан хэлбэр лүү оруулмаар байна. Жилийн зорилт, төсвийн хөтөлбөрүүдийн хүрээнд жилийн хөгжлийн төлөвлөгөө, дарамтгүй дундаж төсөв, гүйцэтгэлийн гэрээг үндсэн чиглэлийн шалгуур үзүүлэлттэй холбож программ төсөвлөлтийн зарчимд шилжихийг санал болгож байна. Аймаг тус бүр орон нутгийн нэгж үндсэн чиглэлдээ 3-5 үндсэн шалгуур үзүүлэлтээр Ерөнхий сайдтай тодорхой гэрээ байгуулан ажиллаад хэрэгжилтийн үр дүнгээр нь санхүүжилтийн татаас урамшууллын хэмжээг тогтоож олгох нь зүйтэй гэдэг саналыг бас хэлмээр байна. Үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, үр дүнд хөндлөнгийн үнэлгээг хараат бус бие даасан байгууллагаар хийлгээд УИХ дээр сонсож болно гэсэн. Энэ талаар шаардлагатай гэж үзвэл холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боломж байна гэж харж байгаа юм. Үндсэн чиглэлийн салбар бүрийн багцыг төлөвлөх, хяналт шинжилгээ, үнэлгээ хийхдээ загвар программ хангамж бүхий техникийн хатуу зөөлөн дэд бүтцийг бүрдүүлээд, үндсэн чиглэлийн шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтийн явцыг ил тод байлгахыг Эдийн засаг хөгжлийн яам хийвэл үр дүнтэй гэж харж байгаа.

Үндсэн чиглэлийн гол индикаторын тодорхойлолт, тооцооллын арга өгөгдлийн форматыг холбогдох сайдуудын хамтарсан тушаалаар батлаад бүх байгууллага мөрдөж ажиллах нь бүтээмжийг нэмэгдүүлнэ гэж харж байгаа юм. Нэг жишээ татахад бид нар утаатай холбоотой асуудлыг сүүлийн 10 гаруй жил ярьсан. Байгууллага нь 8 удаа субъектээ сольсон, заримдаа ЭМЯ, хот, Байгаль орчны яам, ЭХЯ заримдаа Ерөнхийлөгчийн тамгын газар гээд явчихсан. Нэг асуудал дээр тогтвортой хариуцлага хүлээх эзэн байхгүй. Салбар хоорондын дундын ойлголцол муутай. Засгийн газар дотроо гарч байгаа шийдвэрүүд нь уялдаа холбоо багатай эргээд хэмжих нэгжгүйгээс болоод ямар ч гэгээлэг хөгжлийн төлөвлөгөө хөтөлбөр байсан хэмжиж чадахгүй дээрээ унаад байгаа юм.

Эх сурвалж:

Vip76.mn

Хөгжлийн загвар, бодлогоХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2015
  2. 2014
  3. 2012
  4. 2011
  5. 2010