Байр суурь2 мин унших

П.Батчимэг: Ахмад настнуудаа халамж, тэтгэврээр амьдруулах биш дахин ажил, хөдөлмөр эрхлэх эрх зүйн орчныг шинээр бий болгоход анхаарах хэрэгтэй!

УИХ-ын чуулганы 2025.11.13-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн П.Батчимэг:

Нэгдүгээрт, Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн маш чухал бодлогын баримт бичгийг УИХ-аар өнөөдөр хэлэлцэж байна. Улс орны дунд хугацааны буюу ирэх 5 жилийн хөгжлийг тодорхойлох энэ чухал бодлогын баримт бичгийг УИХ-аар батлуулахаас сар хүрэхгүй хугацааны өмнө ЗГ-аас Их хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлж байгаад шүүмжлэлтэй хандмаар байна! Учир нь энэ хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу ЗГ Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн хугацаа дуусгавар болохоос 4 сарын өмнө хэрэгжилтийн үнэлгээг УИХ-д танилцуулнагээд заачихсан байгаа. Тэгэхээр УИХ тус үнэлгээнд үндэслэн ЗГ-т дараагийн 5 жилийн үндсэн чиглэлийг боловсруулахтай холбоотой чиглэл өгнө гээд. Тэгэхээр УИХ энэ онд дуусгавар болж байгаа Монгол Улсыг 2025-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийн үнэлгээний тайлан гэж бодвол байдаг байх. Тайлангаа хэлэлцсэний дараа одоогийнхоо оруулж ирж байгаа энэ үндсэн чиглэлийн хэлэлцчихвэл яасан юм. Үндсэн чиглэлийн бодлогын баримт бичгээс "дундаж давхаргыг нэмэгдүүлэх" гэсэн асуудал байгаа. Эдийн засгийн байнгын хороон дээр би ярьсан.  Н.Учрал сайд хариулахдаа 20%-аар нэмэгдүүлнэ 2030 онд 20%-аар нэмэгдүүлнэ. Ер нь дундаж давхаргын түвшин гэдэг энэ ажиллах хүчний оролцоог одоогоор дүгнэх хэмжих ийм аргачлал байхгүй гэсэн ийм харамсалтай хариултыг би авч байсан.

П.Батчимэг: Ахмад настнуудаа халамж, тэтгэврээр амьдруулах биш дахин ажил, хөдөлмөр эрхлэх эрх зүйн орчныг шинээр бий болгоход анхаарах хэрэгтэй!

Хоёрдугаарт, Нийгмийн дундаж давхарга гэдэг өнөөдрийн Монголын нийгэмд ер нь байна уу үгүй юү гэдэг дээр маш их эргэлзэж байна. Ажиллах хүчний оролцооны түвшин үндсэн чиглэлийн төсөлд 2024 онд 61,3% гэж тусгасан байгаа юм. Үүнтэй санал нийлэхгүй байгаа юм. Яагаад гэхээр энэ хөдөлмөрийн зах зээл өнөөгийн нөхцөл байдал гэсэн 2023 оны судалгаан дээр 57,6% гээд дүгнэчихсэн.Тэгтэл 61,3 гэсэн. Ингээд бодохоор 2010 онд 61,6%-тай байсан хувь өнөөдөр нэг жилийн дотор л шууд 3,7%-аар өссөн гэдэгтэй санал нийлэхгүй байна. 1992 оноос хойш яг үнэнийг хэлэхэд өнөөг хүртэл ажиллах хүчний оролцоо тасралтгүй буурч байгаа. Үүн дээр ЗГ ямар дүгнэлт хийж, үндсэн чиглэлд тодорхой ямар бодлого тусгуулав. Дундаж давхаргын эзлэх хувь буурч байгаатай санал нэг байна уу?

Гуравдугаарт, ахмадын тэтгэвэр халамжийн тухай маш их ярьж байна. Ахмад настнууд халамж тэтгэврээр амьдрах биш дахин ажил хөдөлмөр эрхлэх энэ хууль зүйн орчныг шинээр бий болгоход ЗГ-ын бодлого юу байна? Дэлхийн улс орнууд ялангуяа энэ хөгжилтэй Азийн орнууд, Сингапур, Малайз, Япон, Солонгос гэсэн орнуудад тэтгэврийн насны ахмадуудаа дахин хөдөлмөр эрхлүүлэх чиглэл дээр төрийн бодлого болгож байгаа сайн жишээнүүд байдаг.

Эх сурвалж:

Vip76.mn

Ахмадын эрх ашигХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2020
  2. 2017
  3. 2016
  4. 2014
  5. 2012