Онцлох мэдээ2 мин унших

Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов манай улсад төрийн айлчлал хийлээ

Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов манай улсад төрийн айлчлал хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын төрийн айлчлал өндөрлөлөө. 

Айлчлалын хүрээнд төрийн тэргүүн нар Монгол, Туркменистаны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны 30 жилийн ололт амжилтыг дүгнэж, цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойллоо.

Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов манай улсад төрийн айлчлал хийлээ

Худалдаа, эдийн засаг, тээвэр логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, соёл, хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах 14 баримт бичигт гарын үсэг зурсан юм.

Тухайлбал, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Хамтарсан комисс байгуулж, тодорхой салбаруудад тогтмол зөвлөлдөх уулзалт зохион байгуулахаар тохиролцов.

Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт 2026-2028 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойллоо. Хөнгөн үйлдвэрийн салбарт нэхмэл, оёдлын чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх, технологи, туршлага солилцоно.

Боловсролын салбарт оюутан солилцоо, тэтгэлэг, боловсролын бичиг баримт, эрдмийн зэрэг, цолыг харилцан хүлээн зөвшөөрөх, их дээд сургуулиудын харилцааг өргөжүүлнэ.

Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов манай улсад төрийн айлчлал хийлээ

Хоёр улсын шинжлэх ухааны академи хамтран судалгаа хийх, эрдэмтэн, судлаач солилцох санамж бичиг байгуулсан юм. “Чингис хаан” үндэсний музей болон Туркменистаны үндэсний музей хамтран үзмэр хадгалах, сэргээн засварлах, боловсон хүчин солилцоход хамтран ажиллана.

МҮОНРТ болон МОНЦАМЭ агентлаг Туркменистаны холбогдох байгууллагатай мэдээлэл солилцох, мэргэжилтнүүдээ сургах, контент хөгжүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр санамж бичиг байгууллаа. Улаанбаатар, Ашхабад хотууд нутгийн удирдлагын түвшинд харилцаагаа гүнзгийрүүлэх шинэ хуудсыг нээлээ.

Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов манай улсад төрийн айлчлал хийлээ

Мөн Монгол, Туркменистаны бизнес форум, Туркменистаны гар урлал, хивсний үзэсгэлэн, худалдаа болон соёлын хамтарсан тоглолт зохион байгуулагдлаа.

Энэхүү төрийн айлчлал Монгол, Туркменистаны уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргаж, хамтын ажиллагааг эрчимжүүлж, ард түмний бат бэх найрамдлын илэрхийлэл болон өндөрлөлөө.

Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов манай улсад төрийн айлчлал хийлээ

Төрийн айлчлалХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025