Байр суурь2 мин унших

Д.Энхтүвшин: ТАВАН жилийн үндсэн чиглэлээс хөгжил урагшилдаг биш буцаад ухардаг байдал харагдаж байна

УИХ-ын чуулганы 2025.11.13-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: 

Цомхон болгоно, эдийн засагт төрийн оролцоог багасгана гэж ярьж байгаа. Энэ хэлэлцэж буй асуудал дээр би зарчмын хувьд эсрэг өөр бодолтой байгаа юм. Зарим нэг хэрэггүй ажлуудаасаа бид нар хасаж байж төрийг цомхон болгоно. Үндсэн 5 жилийн чиглэлийн хувьд гүйцэтгэл, 10 жилийн асуудлуудаа ч ярихгүйгээр 70,80 хүнээ цуглуулчхаад хэрэгжүүлэхгүй хэрэг болохгүй ийм ажилд цаг зарцуулснаас үр дүнтэй ажилд цаг зарцуулах шаардлагатай. Нэгдүгээрт, 5 жилийнхээ асуудлаа ярьчхаад бодлогоо тодорхойло нь зөв. Энэ 5 жилийн төлөвлөгөөг социалист голдуу орнууд хэрэгжүүлдэг. Хятад, Орос, Казакстан, Узбекстан гэх мэт хуучин социалист орнууд голдуу ашигладаг. Өөрөөр хэлбэл энэ улсууд төвлөрсөн төлөвлөгөөтэй зах зээлийн бус байдал давамгайлсан ийм газруудад яг энэ 5 жилийн төлөвлөгөөнүүд байдаг. Манай Засгийн газар 5 жилийн асуудлыг ярих нийцэхгүй гэж бодож байна. Хөгжлийн хөтөлбөрүүдийн ихэнх нь буцаад л хүний асуудлуудыг шийдэж өгнө.

Тэр яам ийм асуудлуудыг шийднэ гэдэг байдлаар хүний өмнүүр орж асуудал шийддэг. Иймэрхүү одоо чиг баримжаатай байгаа тэгэхээр өөр жишээлбэл Гэтэл өөр улс төрийн чиг баримжаатай нам гараад ирвэл үүнийг хэрэглэх боломжгүй. Өнгөрсөн 33 жилийн хугацаанд бид нар өөр чиглэл рүү явъя гээд зорьсон ч үр дүнд хүрээгүй. Төрийн дээр нам байдаг үүнийг өөрчилье гэдэг ч өнгөрсөн хугацаанд өрнөсөн үйл явдал нам бол төрийн дээр байдаг гэдгийг маш тод харууллаа. Бид нар зах зээлийн эдийн засгийн хувийн хэвшлийг дэмжинэ гэсэн.

Өнөөдөр Монгол Улсын хамгийн том компани ТӨК топ 100 ААН гээд байгаа. Үүний ихэнх нь бараг ер орчим нь төрөөс өгдөг зөвшөөрөл, лицензтэй улс төрөөс хамааралтай ийм бизнесүүд байгаа. Энэ 5 жилийн үндсэн чиглэлийг харахаар урагшаа явдаг биш буцаад ухардаг иймэрхүү байдалтай л байна. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд улс төрийг асар үнэтэй болгосон УИХ-ын гишүүн болохын тулд улс төрч болохын тулд асар өндөр үнэтэй. Энэ зардлыг бууруулахгүй бол ТӨК-удаа буулгаж чадахгүй. Авлигалын асуудал дээр хэргүүдийн тоо нь л нэмэгдээд байдаг болохоос биш асуудал ерөөсөө шийддэггүй.

Д.Энхтүвшин: ТАВАН жилийн үндсэн чиглэлээс хөгжил урагшилдаг биш буцаад ухардаг байдал харагдаж байна

Эх сурвалж:

Vip76.mn

Хөгжлийн загвар, бодлогоХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2015
  2. 2014
  3. 2012
  4. 2011
  5. 2010