Үйл явдал1 мин унших

МАН-ын дэргэдэх Социал демократ ахмадын холбооны ахмадуудтай уулзав

МАН-ын дэргэдэх Социал демократ ахмадын холбооны ахмадуудтай уулзав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр /2025.04.22/ УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэнгийн хамтаар МАН-ын дэргэдэх Социал демократ ахмадын холбооноос зохион байгуулсан мэдээллийн арга хэмжээнд оролцлоо. 

Олон улсын харилцаа, геополитикийн нөхцөл байдал, Монгол Улсын гадаад бодлогын зарчим, зорилтууд, энэ хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон гадаад бодлого, харилцааны нэгдмэл байдлын ач холбогдлын талаар дэлгэрэнгүй танилцуулав.

МАН-ын дэргэдэх Социал демократ ахмадын холбооны ахмадуудтай уулзав

Дэлхий дахины улс төр, аюулгүй байдал, эдийн засгийн орчин тогтворгүй, ээдрээтэй энэ цаг үед улс үндэстнийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн, уламжлал, үнэт зүйлээ хадгалсан, тэнцвэртэй гадаад бодлого явуулахын чухлыг ахмадууд маань онцолж, үнэт сургаалаа хэллээ.

Түүнчлэн гадаад харилцааны салбарын хүний нөөцийн бодлого, дипломат албаны томилгооны талаар лавлан асууж, төрийн тусгай алба босго өндөр, мэргэжлийн, тогтвортой байх ёстойг хэлж, зарим асуудалд санаа зовниж буйгаа илэрхийлж байна.

Өвөг дээдсээс үлдээсэн туурга тусгаар Монгол орондоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын үндэс суурийг тавьж, улмаар шилжилтийн хүнд бэрхийг нуруундаа үүрч, ардчилал, эрх чөлөөний замд хөтөлсөн түүхэн гавьяа ахмад үе, та бүхнийх билээ.

МАН-ын дэргэдэх Социал демократ ахмадын холбооны ахмадуудтай уулзав
МАН-ын дэргэдэх Социал демократ ахмадын холбооны ахмадуудтай уулзав
МАН-ын дэргэдэх Социал демократ ахмадын холбооны ахмадуудтай уулзав

Монгол Ардын намХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2012
  4. 2008