#Тойрог1 мин унших
“ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР” 6 ДАХЬ ЖИЛДЭЭ ҮРГЭЛЖИЛНЭ

Хөвсгөл аймагт 2020 оноос эхлэн Төрийн үйлчилгээг дэмжих хөтөлбөр, Боловсролыг дэмжих хөтөлбөр, Соёлыг дэмжих хөтөлбөр, Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр, Нийгмийн хамгааллыг дэмжих хөтөлбөрийг санаачлан жил бүр уламжлал болгон хэрэгжүүлж ирсэн. Ирэх жил “Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх 1.4 тэрбум төгрөгийг 2026 оны төсөвт тусгууллаа.
2025 онд “Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд эмч, эмнэлгийн ажилтнуудад нярайн эндэгдлийг бууруулахад шаардлагатай “4D суурин эхо, нярайн дулаацуулах ширээ, нярайн шарлагын аппарат, болон шээсний бүрэн анализатор, бүлэгнэлтийн бүрэн анализатор, “УВЧ” сэргээн засах эмчилгээний аппарат, Шинэ-Идэр сумын Эрүүл мэндийн төвд зөөврийн ЭХО аппарат” зэрэг 1 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 18 ш тоног төхөөрөмжийг 11 сумын Эрүүл мэндийн төвд гардуулж, сумын Эрүүл мэндийн төвүүд Биохимийн бүрэн анализатор аппараттай болгож чадсан юм.
Эх сурвалж:
Vip76.mn

