Үйл явдал1 мин унших
ЧД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 100 жилийн ойн нэрэмжит тэмцээн боллоо

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 100 жилийн ойн нэрэмжит нийслэлийн Онцгой байдлын газрын аварга шалгаруулах “Лазер буудлага”-ын тэмцээнийг өнөөдөр /2025.06.17/ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Хайрхан хөгжлийн төвийн талбайд зохион байгууллаа.

Тэмцээний нийлбэр дүнгээр “Тэргүүн байр”-т Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, “Дэд байр”-т Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр анги, “Гутгаар байр”-т нийслэлийн Аврах ангийн баг, тамирчид шалгарлаа.
Эмэгтэй алба хаагчдын ганцаарчилсан төрөлд “Тэргүүн байр”-т Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах Улсын хяналын байцаагч, ахлах дэслэгч Э.Булган, “Дэд байр”-т, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бичиг хэрэг, архивын эрхлэгч, дэд ахлагч Б.Мөнхзул, “Гутгаар байр”-т Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн дуудлага хүлээн авагч дэд ахлагч Д.Цэнд-Аюуш нар шалгарлаа
Шагналыг НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Э.Батбаяр, Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Б.Батбилэг, Нийслэлийн Аврах ангийн дарга, хурандаа Н.Мөнхөө нар гардуулан өглөө.
Лазер гүйлтийн спорт нь тамирчид гүйх явцдаа лазер гар буугаар өгөгдсөн зайнаас буудлага гүйцэтгэдэг бөгөөд энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 64, эмэгтэй 16 тамирчин хурд, хүч авхаалж самбайгаа сорин оролцлоо.
Эх сурвалж:
Vip76.mn
