#Коммент1 мин унших

Б.Пунсалмаа: Бага тэтгэвэртэй ахмадуудынхаа тэтгэврийг илүү ахиу нэмэх нь шударга, хүнлэг бодит шийдэл юм

Б.Пунсалмаа: Бага тэтгэвэртэй ахмадуудынхаа тэтгэврийг илүү ахиу нэмэх нь шударга, хүнлэг бодит шийдэл юм

УИХ-ын чуулганаар “Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” хэлэлцэгдэж байгаа. 

Ерөнхий сайд Г.Занданшатар: “Ахмадуудынхаа тэтгэврийг хувиар бус, мөнгөн дүнгээр нэмэгдүүлнэ.Бага тэтгэвэр авч буй ахмадуудынхаа тэтгэврийг илүү нэмэх чиглэл баримтална.” хэмээн чуулганы танхимд мэдэгдсэн.

Энэ бол ахмад настнуудаа жинхэнэ утгаар нь дэмжих шийдвэрийн эхлэл.
Жил, жилээр үнийн өсөлт, амьдралын зардал нэмэгдэж буй энэ үед бүгдийг нь ижил хувиар бус — бага тэтгэвэртэй ахмадууддаа илүү ахиу нэмэх нь шударга, хүнлэг, бодит шийдэл юм.

Мөн ахмадууд зүтгэлээрээ 2026 оны төсөвт  тэтгэврийн хувь хэмжээг 8,6% нэмэгдүүлэхээр суулгуулж чадсан. Гэхдээ 689,000 болон 577,000 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа ахмадуудад энэ 8,5%-ийн нэмэгдэл бол хаанаа ч хүрэхгүй. Тодруулбал 40,000 болон 55,000 төгрөгийн нэмэгдэл болох бөгөөд  ахмадуудын 90 хувь бага тэтгэвэр авч байна.

Нийгмийн даатгалын  сангаас олгох Тэтгэврийн тухай хуулийн 27.2 дээр ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГАЧЛАЛЫГ Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл болон Хөдөлмөрийн нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална  гэж заасан. Иймд Засгийн газар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам тэтгэвэр бага авч буй ахмадуудын  тэтгэврийг тэнцүүлэх тал дээр аргачлалаа нарийн боловсруулж, яаралтай ажиллах шаардлагатай.

Б.Пунсалмаа: Бага тэтгэвэртэй ахмадуудынхаа тэтгэврийг илүү ахиу нэмэх нь шударга, хүнлэг бодит шийдэл юм

УИХ-ын гишүүн Б. Пунсалмаа:

Эх сурвалж:

Vip76.mn

Ахмадын эрх ашигХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2020
  2. 2017
  3. 2016
  4. 2014
  5. 2012