Үйл явдал1 мин унших

"Төлөөлөгч" хөтөлбөрийн Баруун бүсийн сургалт эхэллээ

"Төлөөлөгч" хөтөлбөрийн Баруун бүсийн сургалт эхэллээ

Эмэгтэй төлөөлөгчдийн манлайлал, оролцоо, бодлогын чадавхыг нэмэгдүүлэх "Төлөөлөгч" хөтөлбөрийн Баруун бүсийн сургалт эхэллээ.


Баруун бүсийн аймгуудын төлөөлөгч эмэгтэйчүүд /2025.11.15/-ны өдөр  Ховд аймгийн Ховд хотод хуран чуулж, сургалтад хамрагдаж байна. Баруун бүсийн Төлөөлөгч хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээнд: 

- Ардчилсан намын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл

- Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж

- Улсын Их Хурлын гишүүн, АЭХ-ны ерөнхийлөгч Б.Жаргалан

- Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа

- Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан

- Ховд аймгийн Засаг дарга, АН-ын дарга М.Амарсанаа

- Баян-Өлгий аймгийн Засаг дарга, АН-ын дарга Е.Зангар

- АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн Э.Галбадрал

- АЭХ-ны Бодлогын хорооны дарга Б.Ундраа нарын Ардчилсан намын удирдлагын төлөөлөл оролцож байна.

"Төлөөлөгч" хөтөлбөрийн Баруун бүсийн сургалт эхэллээ

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо нь "Төлөөлөгч хөтөлбөр"-ийн энэ удаагийн сургалтыг Ардчилсан нам, Конрад Аденауэрын Сан, УИХ-ын гишүүд, шат шатны намын удирдлагын дэмжлэгтэй зохион байгуулж байна.
 

Эх сурвалж:

Vip76.mn

Ардчилсан намХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2014
  2. 2012
  3. 2009