Үйл явдал1 мин унших
Ирэх жил ус их тогтдог байршлуудад 30 км борооны ус зайлуулах шугам угсарна

Өнөөдөр /2025.11.19/ 2026 оны төсвийн төслийг дүүргийн удирдлагууд болон дүүргүүдийн татвар, төрийн сангийнхантай хэлэлцэж байна.
Нийслэл энэ онд 40 км орчим борооны ус зайлуулах шугам хоолой угсарсан. Ирэх жил ус их тогтдог байршлуудад нэмж 30 км борооны ус зайлуулах шугам угсрахаар төлөвлөөд байгаа аж.
Мөн "Ирэх оноос нийслэлийн есөн байршилд үерийн хамгаалалтын далан барих ажлыг эхлүүлнэ. 2028 он хүртэл нийт 102 км далан барина.
Гэхдээ бид борооны ус зайлуулах шугам хоолой шинээр тавьсан хэдий ч тус хоолойны лаг хагшаасыг цэвэрлэх шинэ тутам техник хэрэгсэл авалгүй хүний хүчээр хоолойд тогтсон шаврыг цэвэрлэж ирсэн. Харин ирэх жил бид энэ чиглэлийн зориулалтын техник хэрэгслийг авна.
Ингэснээр борооны ус зайлуулах шугам бөглөрөх, тогтсон лаг хагшаасыг хүний хүчээр авах гэж цаг хугацаа алддаг асуудлыг шийднэ хэмээн Хотын дарга Х.Нямбаатар мэдээллээ.
