Үйл явдал1 мин унших
Монгол Улсад 18–34 насны 18,886 хөгжлийн бэрхшээлтэй залуусын 2.3% нь их, дээд сургуульд суралцаж байна

Өнөөдөр Монгол Улсад 18–34 насны 18,886 хөгжлийн бэрхшээлтэй залуусаас ердөө 2.3% нь л их, дээд сургуульд суралцаж байна. УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан нар "Гэрээсээ гаръя"-Оюутан хэлэлцүүлэгт оролцож байр сууриа илэрхийллээ.
Тус хэлэлцүүлгээр:
Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төсөл “ГЭРЭЭСЭЭ ГАРЦГААЯ АЯН”-ы танилцуулга;
Хүртээмжтэй их сургууль Америкийн Нэгдсэн Улс, Канад улсын туршлага;
”Гэрээсээ гарцгаая-Оюутан” хэлэлцүүлгийн танилцуулга, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө;
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сурч боловсроход ээлтэй шийдэл санаачилгатай ажиллаж буй Мандах их сургуулийн сайн жишээг танилцуулах;
Хэлэлцүүлэгт оролцогчид санал, хүсэлтээ илэрхийллээ;
Хөгжлийн бэрхшээлтэй оюутны эрхийг хангах чиглэлээр Социал Демократ Монголын Оюутны холбоо дэргэдээ “Хүртээмж клуб”-г байгуулж оюутнууд сайн дураар нэгдэж хамтран ажиллахаар боллоо.
Цаашид:
”Хөгжлийн бэрхшээлтэй” оюутнуудын эрхийг хангах чиглэлээр зөвлөмж боловсруулан Засгийн газарт хүргүүлэх;
Орчны хүртээмжийн аудит хийх;
Энэ чиглэлээр эерэг нөлөөллийн сургалт, семинар, хийх;
”Хөгжлийн бэрхшээлтэй” оюутнуудтай уулзалт зохион байгуулах;
Эерэг нөлөөллийн контент түгээх аяныг тус тус хийж хэрэгжүүлэхээр хэлэлцлээ.







