Үйл явдал1 мин унших
ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачид батлан хамгаалах салбарын техник, технологи, инновацын бүтээлүүдтэй танилцлаа

Зэвсэгт хүчний Жанжин штаб болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хооронд байгуулсан шинжлэх ухаан, технологи, инновацын чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд ШУТИС-ийн удирдлага, эрдэмтэн, багш нар Зэвсэгт хүчний 011, 311 дүгээр ангиудад ажиллаж Батлан хамгаалах салбарын туршилт, судалгаа, инновацын төвүүдийн үйл ажиллагаа, бүтээлүүдтэй танилцлаа.



