Үйл явдал1 мин унших

Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дэмжих зардлыг бүртгэлтэй сургууль бус дэмжих төвүүд рүү өгдөг болох нь зүйтэй

Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дэмжих зардлыг бүртгэлтэй сургууль бус дэмжих төвүүд рүү өгдөг болох нь зүйтэй

УИХ-ын гишүүн О.Саранчулуун өөрийн цахим хуудсаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүний сурч боловсрох эрхтэй холбоотой чухал асуудлыг хөндлөө. 

Тэрбээр "Сургуульдаа бүртгэлтэй хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүд хичээлдээ явж боловсрол эзэмшиж чадаж байна уу?

Тухайн сургуульд бүртгэлтэй тул хүүхдийг дэмжих зардал  сургууль руу нь төсвөөс шилжиж л байдаг. Атал тэдгээр хүүхдүүд сургуульдаа явсан ч академик боловсролоо л авдаг.

Уг нь бол дэмжих төвүүд хүүхдийн онцлогт тохирсон хэл засал, хөдөлгөөн засал гэх мэт үйлчилгээгээ үзүүлээд яваад байдаг. Тэр сургуулиуд руу биш дэмжих төвүүд рүүгээ төсвөө өгдөг процесс зөвөөр шийдэгдмээр байна.

  1. Бүртгэлтэй сургуульдаа ХБ хүүхдүүд боловсрол эзэмшиж, дэмжих үйлчилгээгээ авч чадаж байна уу?

  2. Сургууль руу ордог зардал нь хаачдаг вэ?“ гэв.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025
  2. 2024
  3. 2020
  4. 2017
  5. 2013
  6. 2012
  7. 2009