Байр суурь1 мин унших
Т.Мөнхсайхан: Хорт хавдрын 35 хувь тамхидалтаас үүдэлтэй байдаг
УИХ-ын чуулганы /2025.11.27/-ны өдрийн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Т.Мөнхссайхан:
Хуулийг дэмжиж байгаа. Үүний эсрэг тамхи үйлдвэрлэгч, импортлогч нарын лобби байдаг. Янжуур тамхи, электрон тамхи гэж албаар хуваагдуулсан. Лоббинд өртсөн мэт мэдээлэл өгдөг. Яг бодит байдал дээрээ янжуур тамхи үйлдвэрлэж буй газар электрон тамхи мөн адил үйлдвэрлэдэг. Манай улсад 2019-2023 оны байдлаар эмэгтэйчүүдийн тамхи таталт 6 дахин нэмэгдсэн.Хүүхдүүдийн тамхи татах нас 3 насаар залуужиж 15 нас болсон.
Энэ бүх тооцоо судалгааг хийсэн. Эмэгтэйчүүд, хүүхдүүд үүнийг их татаж байгаа нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа юм. Манай улсад хорт хавдар ихсэж байгаа. Гэтэл хорт хавдрын 35 хувь тамхидалтаас үүдэлтэй.Электрон тамхи хор уршиггүй мэт ярьдаг, энэ ор үндэсгүй зүйл. Цаашдаа тамхидалтыг бууруулах маш их арга хэмжээ авах ёстой.
Сэтгүүлч Ц.Соёлмаа


