Үйл явдал1 мин унших
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэе

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Эрхэм хүндэт ээжүүд, эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүд та бүхэнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэе.
Эмэгтэйчүүд бол гэр бүл, нийгмийн үнэт баялаг, улс орны хөгжил дэвшлийн чухал тулгуур билээ.
Эх хүний хайр, эмэгтэй хүний ухаан, тэвчээр, хөдөлмөр зүтгэл нь хүн төрөлхтний хөгжил, нийгмийн сайн сайхны үндэс болсоор ирсэн.
Өнөө цагт Монголын эмэгтэйчүүд улс төр, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл урлаг зэрэг бүхий л салбарт идэвхтэй оролцож, эх орныхоо хөгжил цэцэглэлд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна.
Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, айл гэр бүрт инээд баясал, элбэг дэлбэг амьдрал бялхаж байхыг ерөөе. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг дахин өргөн дэвшүүлье.