Үйл явдал1 мин унших

Явган болон дугуйн замын сүлжээг хүртээмжтэй болгох ажлыг ирэх жил хийхээр төлөвлөв

Явган болон дугуйн замын сүлжээг хүртээмжтэй болгох ажлыг ирэх жил хийхээр төлөвлөв

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг бууруулах, ачааллыг тэнцвэржүүлэх, эрэлтэд нийцсэн авто замын сүлжээг бий болгох, байгаль орчинд ээлтэй, тогтвортой, хүртээмжтэй, аюулгүй тээврийн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг хэрэгжүүлж буй.

Энэ тухай Хотын дарга өчигдөр /2025.11.27/ сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрбээр "Ирэх жилээс хотын явган болон дугуйн замын сүлжээг илүү хүртээмжтэй болгох чиглэлд анхаарч төлөвлөлт хийсэн. Мөн хотын холбоос замуудыг нэмэгдүүлэх ажлыг хийнэ.

Харин иргэдийн амарч, салхилах цэгүүдийг нэмэгдүүлэх үүднээс хэд хэдэн байршилд ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, талбайнуудыг төлөвлөсөн.

Тухайлбал гандангийн дэнжийн зүүн энгэрийг барилга байгууламжгүй ногоон байгууламж бүхий амралтын талбай болгоно.

Мөн ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлнэ. Түүнчлэн Данбадаржайлин хийдийг сэргээн засварлаж, уламжлал, шинэчлэл хосолсон шашин, соёлын төв бүхий цэцэрлэгт хүрээлэн болгох юм" гэв.

Орчны тохижилт, дэд бүтэцХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2014
  4. 2013
  5. 2012
  6. 2009