Үйл явдал1 мин унших

Туулын хурдны замын бэлтгэл ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна

Туулын хурдны замын бэлтгэл ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна

Хотын дарга Х.Нямбаатар өчигдөр /2025.11.27/ шинэ зам, дэд бүтцийн бүтээн байгуулалтын явцын мэдээллийг өглөө.

Тэрбээр "Ажлууд зогсолтгүй үргэлжилж байгаа. Бүтээн байгуулалтын улирал эхлэхээс өмнө бичиг цаасны ажлуудаа цэгцэлж байна.

Тухайлбал тойрог замын тендерийг 12-р сард зарлахаар бэлтгэж байна. Мөн Туулын хурдны замын бэлтгэл ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна.

Тодруулбал, кемп байгуулах, техник хэрэгсэл, машин механизм татах ажлуудыг амжуулсан. Хурдны замын трасст өртсөн нэгжүүдийг нүүлгэн шилжүүлэх зэрэг ажлуудаа хийж байна. 

Ирэх 3-р сараас замын бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Энэ зам ашиглалтад орсноор хотын түгжрэл 15 хувиар буурна. Үүний араас Туулын хурдны замын холбоос болох тойрог замаа ашиглалтад оруулчихвал хотын түгжрэл 40 хувиар буурна.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Орчны тохижилт, дэд бүтэцХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2014
  4. 2013
  5. 2012
  6. 2009