Байр суурь1 мин унших
З.Төмөртөмөө: Улаанбаатар хот хөгжлийн төлөөх зоригтой алхамууд хийж байгаа, гэхдээ бид хүнээ мартаж болохгүй

НИТХ-ын Хүний хөгжлийн хорооны хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцэж, төлөөлөгчид төсөвтэй холбоотой асуулт асууж, санал хэллээ.
НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө:
Зөвхөн сайжруулсан түлш яриад явж болохгүй. Энэ бол амь аргацаасан асуудал байсан. Өнөө жилээс хийн түлш рүү шинэ технологи нэвтрүүлж байгаад баяртай байгаа
Хүн ер нь сэтгэл байвал хаа ч хүрнэ. Үүнийг УИХ-ын гишүүн Ж.Баясгалан 21 аймгаар тэргэнцэртэй явж харуулж байна. Сэтгэл байх юм бол хаа ч хүрч чадаж байна. Эрүүл саруул хүмүүс нь чадахгүй байна шүү дээ. 21 аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санаа бодлыг сонсоод явж байна. Улаанбаатар хотод байгаа ХБИ-тэй яаж харьцаж, хандах байгаа асуудлыг би та бүхнээс асуухад хариулдаггүй! Тэр хүнд баярламаар ч юм шиг, өөрсдийнхөө хүмүүсийг харахаар ичмээр ч юм шиг.
Би Улаанбаатар хотод ажиллаж байхдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод дээр нь бараг бүгдэд нь очиж асуудлыг нь сонсоод шийддэг байсан.
Төрөөс хайр, хишиг хүртэх ёстой 2-3 төрлийн хүмүүс бий. Нэгдүгээрт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд шүү дээ. Хоёрт нь үр хүүхэд нь байхгүй, өнчирч үлдсэн ахмад буурлууд байдаг юм. Энэхүү зорилтот бүлгийн иргэдээ ямарч үед орхигдуулахгүй, анхаарч ажиллах шаардлагатай байна. Улаанбаатар хот том бүтээн байгуулалтууд, сайхан зүйлс хийж байна, хөгжлийн төлөөх зоригтой алхамууд зоригтой явж байна. Гэхдээ бид хүнээ мартаж ерөөсөө болохгүй.
Эх сурвалж:
VipExpertСэтгүүлч Б.Цэцэгсүрэн
