Үйл явдал2 мин унших

З.Төмөртөмөө: Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүүгээ чиглэсэн ажлууд, түүний төсөв санхүүг эргэж харахыг уриалж байна!

З.Төмөртөмөө: Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүүгээ чиглэсэн ажлууд, түүний төсөв санхүүг эргэж харахыг уриалж байна!

Өнөөдөр /2025.12.03/ "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах" олон улсын өдөр тохиож байна. Хэнийг ч орхигдуулахгүй байх нийгмийг бүтээхийн төлөө дуу хоолойгоо өргөдөг өдөр.

Энэ өдрийг тохиолдуулан НИТХ-ын төлөөлөг З.Төмөртөмөө цахим хуудастаа нийгмийн энэ бүлэг хүмүүстэй холбоотой хийж хэрэгжүүлж ирсэн ажил, туршлагаа хуваалцахын зэрэгцээ, Нийслэлийн төсөв хэлэлцэж буй энэ үед ХБИ болоод ахмадууддаа чиглэсэн ажлуудаа эргэн харахыг уриалав.

Тэрбээр "Нийслэлийн ирэх оны төсөв хэлэлцэж байгаа эдгээр өдрүүдэд төрөөс хайр халамж хүртэх ёстой хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настан, хүн рүү чиглэсэн ажлуудаа, төсөв санхүүгээ эргэж нэг харахыг уриалж л сууна.

Би Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллах хугацаандаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүхий л холбоодоор орж, асуудлыг нь сонсож, хамтдаа шийдлийг илэрхийлж, бодит ажлууд ч хийсэн.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа ч иргэдэд тулгамдаж буй асуудлын талаар бодит мэдээллийг авч, салбар зөвлөлийн бодлого, шийдвэрт тусгахаар цуврал уулзалтыг зохион байгуулж байсан.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт хангалтгүй байгаа нь тэдний амьдралын чанар сул байх үндсэн шалтгаан болж байдаг.  Тиймээс ажлын байр нь хэр хүртээмжтэй байгаа, нийгэм төрийн үйлчигээг авч чадаж байна уу гэх мэт зорилтот бүлгийн иргэд рүү илүү анхаарал хандуулж ажиллах шаардлагатайг холбогдох газар, хэлтэс, алба хаагчдад хэлж ярьсаар, сануулсаар явна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд шалгалт оруулж, зарцуулалтыг нээлттэй болгоно гэж өчигдөр Ерөнхий сайд Г.Занданшатар онцолж байсан. Үүнийг ч хоёр гараа өргөн дэмжинэ.  Тухайлбал, хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй 89.000 иргэний 18 хувь нь ажил эрхэлж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалт хэрэгжихгүй байгааг л харуулаад байгаа юм" гэв.

З.Төмөртөмөө: Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүүгээ чиглэсэн ажлууд, түүний төсөв санхүүг эргэж харахыг уриалж байна!
З.Төмөртөмөө: Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүүгээ чиглэсэн ажлууд, түүний төсөв санхүүг эргэж харахыг уриалж байна!
З.Төмөртөмөө: Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүүгээ чиглэсэн ажлууд, түүний төсөв санхүүг эргэж харахыг уриалж байна!
З.Төмөртөмөө: Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүүгээ чиглэсэн ажлууд, түүний төсөв санхүүг эргэж харахыг уриалж байна!
З.Төмөртөмөө: Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүүгээ чиглэсэн ажлууд, түүний төсөв санхүүг эргэж харахыг уриалж байна!
З.Төмөртөмөө: Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүүгээ чиглэсэн ажлууд, түүний төсөв санхүүг эргэж харахыг уриалж байна!

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2022

Дата архиваас

  1. 2025
  2. 2024
  3. 2020
  4. 2017
  5. 2013
  6. 2012
  7. 2009