2 мин унших

П.Сайнзориг: Оюутолгойн 34%-ийг хөрөнгө оруулагчдад зарах ёстой. Менежментийн төлбөрийг 1-2 пункетээр бууруулбал их юм!

П.Сайнзориг: Оюутолгойн 34%-ийг хөрөнгө оруулагчдад зарах ёстой. Менежментийн төлбөрийг 1-2 пункетээр бууруулбал их юм!
УИХ-ын гишүүн П.Сайнзориг

УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Оюутолгойн хянан шалгах түр хороо"-ны сонсголд гэрчээр дуудагдсан. Тэрбээр тус хянан шалгах түр хорооны гишүүн биш. ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичиг, газрын даргаар ажиллаж байхдаа "Оюутолгой" хэлэлцээрийн арбитраас бусад ажилд нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 

Монголын ард түмэнд үүсээд байсан 2.3 тэрбум ам.долларыг тэглэх, менежментийн зардлыг бууруулах болон бусад хэлэлцээртэй холбоотой ажлуудад Х.Нямбаатар сайдын удирдлага дор нарийн бичгээр ажиллаж байсан. Тэр хугацааны асуудлыг тодруулах юм байна гэж үзэж байгаа. Иргэдэд үнэн зөв мэдээлэл өгч байж иргэд зөв дүгнэж, зөв шаардлага тавина гэв.

Түүнчлэн УИХ-ын гишүүн П.Сайнзориг Оюутолгойн 34 хувийг хөрөнгө оруулагчдад зарах ёстой. Үүний үр өгөөжөөр нийгмийн олон асуудлыг шийдэж чадна хэмээн байр сууриа илэрхийллээ.

Тодруулбал, "Би Оюутолгой дээр дараах байр суурьтай байна. Тухайлбал, Бид 34%-аа хөрөнгө оруулагчдад зарах ёстой. С.Баярцогт гэрээ байгуулж байхдаа буюу 20 мянган хувьсагч ярьж байхдаа 2019 онд ноогдол ашгаа авна гэсэн авсангүй! Энэ нь 2037 он болоод хувирчихлаа. Энэ хэлэлцээр менежментийн төлбөрийг бид хангалттай хэмжээнд бууруулж чадахгүй. Үүний цаана томоохон корпорацуудын хөрөнгө оруулалт хийчихсэн байдаг. Тиймээс Монголын иргэд Оюутолгой төслөөс яүр, өгөөж хүртье гэвэл 34%-ийг тусгай АМНАТ-аар орлуулаад, зэсийн үнэ 12 мянга хүрч байгаа энэ үед буюу мөнгөн урсгал хамгийн сайн байх 10 жилд татвараараа буюу АМНАТ-ын орлогоороо хурдан мөнгөө авах ёстой. Ингэж чадвал бид өмнөх хугацаанд авч чадаагүй орлогоо бүрдүүлж чадна. Улмаар үүнээсээ үр, өгөөжөө хүртээд нийгмийнхээ олон асуудлуудыг шийдээд явах боломжтой. 

Дээрээс нь 34%-ийг ингэж тусгай АМНАТ эсвэл бэлнээр зарсан тохиолдолд "хориг тавих" эрх авах ёстой. Тодорхой өмчлөлийг гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байлгах, мөн дээрээс нь хөрөнгө оруулалт эсхүл байгаль орчны тодорхой асуудлууд эсвэл дараагийн ордуудтай менежментийг хослуулах гэх мэт тодорхой хэд хэдэн асуудал дээр алтан хувьцаанд оногддог хориг тавих эрхээ 34%-аа зараад, тусгай АМНАТ-аар орлуулаад үр өгөөжийг жинхэнэ бодитоор нь байлгах хэрэгтэй. Бид цаашдаа хэдэн жил хэрэлдэх юм бэ! 

Зэсийн эрэлт өндөр байгаа. Оюутолгойн үндсэн орд “Онтрэ”-той хоршиж байж эдийн засгийн үр өгөөж цаашдаа явна. Тэгэхээр Онтрэ болон Оюутолгой дээр ч 34%-ийг авч явна. Харин их хэмжээний мөнгөн урсгал Монголд орж ирнэ. Харин орж ирэх мөнгөн урсгалыг юунд зарцуулах вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Миний хувийн байр суурь ийм л байна. Түүнээс биш менежментийг сайжруулна, менежментийн төлбөрийг бууруулна гэх мэт нь бараг худал. 1-2 функтээр бууруулбал их юм..." гэв.

П.Сайнзориг: Оюутолгойн 34%-ийг хөрөнгө оруулагчдад зарах ёстой. Менежментийн төлбөрийг 1-2 пункетээр бууруулбал их юм!

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

ОюутолгойХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2018
  2. 2012
  3. 2010
  4. 2009