#Коммент2 мин унших
Х.Нямбаатар: Нийтийн байруудад хяналт шалгалт оруулна

Саяхан Хонгконгын удирдлага, засаг захиргаа нүдэн дээрээ 100-аад хүнээ галд шатаж, амь насаа алдахыг харлаа. Энэ нь тухайн байранд хяналт шалгалт хийгдээгүй, стандарт мөрдөгдөөгүйн балаг болохыг олон улсын мэдээний эх сурвалжууд дурдаж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд 770 нийтийн байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь ААН-д бүртгэлтэй байдаг.
Тэдгээрт стандартын шаардлага хангадаггүй, халаалтын асуудалтай, эрчим хүч, цахилгааны асуудалтай түүнээсээ болоод халаагуур залгадаг, энэ нь эргээд цахилгааны масс үүсэх, гал гарах үндэс болоод байгааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар тодотгож, дүүргүүдийн удирдлагуудтай хамтран яаралтай хяналт шалгалтын ажлыг эхлүүлэхийг үүргэдлээ.
Дараагийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс өнөөдөр өндөр эрсдэлтэй гэдэг нь тогтоогдвол үйл ажиллагааг нь шууд зогсоо гэв.
Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан нийтийн байранд оршин суугчид халаалтын асуудлаас болж нэмэлт тень тавьдаг. Эндээс утас халж, гал гарах нөхцөл бий болдог байна.
Өнгөрсөн өвөл буюу хоёрдугаар сард Нийслэлээс 770 нийтийн байранд хийсэн хяналт шалгалтаар давхардсан тоогоор 26 төрлийн 7000 гаруй зөрчил илэрсний галын аюулгүй байдал алдагдсан тохиолдол 5000, үүний 132 буюу 2.3 хувийг газар дээр нь арилгуулсан байна. Харин үлдсэнд нь заавар, зөвлөмж өгсөн ч хэрэгжүүлсэн эсэх нь эргэлзээтэй.
Тиймээс
Галын аюулгүй байдал
Эрүүл ахуйн
Байгаль орчин
Гэмт хэрэг, хэв журам
Барилга байгууламжийн цогц хяналт шалгалтыг хийхээр болов.
Ниргэсэн хойно нь хашгирав биш урьдаас гарах эрсдэлийг арилгах нь аливаа хохирлоос урьдчилан сэргийлэх маш чухал ажил гэдгийг Хотын дарга онцлов.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
