Үйл явдал1 мин унших
Монголын зүүний хүчний холбооны Х бага хуралд оролцлоо

Монгол Ардын нам
Монголын зүүний хүчний холбооны Х бага хуралд оролцлоо.
Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаар шийдвэрлэсэн “ГИШҮҮН ТӨВТЭЙ Е-4” стратегиа танилцууллаа.
- Эв нэгдэл, шударга ёсыг бэхжүүлэх,
- Иргэний улс төрийн эрх чөлөөг эдийн засгийн эрх чөлөөгөөр баталгаажуулах,
- Ил тод байдлыг нэмэгдүүлж, хариуцлагатай бодлогоор манлайлах зорилтыг хэрэгжүүлэхэд 45 мянган гишүүнтэй Монголын Зүүний хүчний холбооны идэвх, оролцоо, дэмжлэг чухал.
Намын даргын хувьд Зүүний хүчний холбооны дэргэд “Хөдөлмөрийн бирж” ажиллуулах санаачилга гаргалаа. Хөдөлмөрийн биржээр дамжуулж карьер хөгжлийн зөвлөгөөг шат дараатайгаар хүргэж хүний нөөц, боловсон хүчнээ бэлтгэхээр төлөвлөлөө.Эвийн хүчээр шинэчлэлээ баталгаажуулж, залуусын ирээдүйд бодит боломж нээхээр хамтдаа урагшилъя.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
