2 мин унших

Д.Рэгдэл: Химийн нэр томьёны тайлбар толь нь чанар, агуулгаараа суут шинж чанартай бүтээл болжээ

Д.Рэгдэл: Химийн нэр томьёны тайлбар толь нь чанар, агуулгаараа суут шинж чанартай бүтээл болжээ

УИХ-ын гишүүн Д.Рэгдэл Химийн нэр томьёны тайлбар толь бүтээл нээлтийн танилцуулга өнөөдөр /2025.11.27/ оролцож үг хэлээ.

Уг бүтээлийг Монгол улсын Химийн нийгэмлэг санаачлан МУИС, МУБИС, АШУҮИС, ШУТИС, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэд хамтран 3 жил гаруй хугацаанд бүтээн туурвижээ.

Химийн шинжлэх ухаан хөгжин даяаршихын хирээр шинжлэх ухааны судалгааны үндсэн илэрхийлэл болсон нэр томьёо, мэргэжлийн үг хэллэг улам бүр гүнзгийрэн тэлж байна.

Энэ хирээр ухагдахуун ойлголтыг бүрэн илтгэж чадаагүй нэр томьёог олон янзаар тайлбарлаж харилцан адилгүй хүлээн авснаас судалгааны үр дүнг хэрэглээнд учир дутагдалтай тусгах, суралцагчид залгамж холбоо бүхий мэдлэгийг илэрхийлэх үг хэллэгийг бүрэн гүйцэд хүлээн авч эс чадах, шинжлэх ухаан судалгаа шинжилгээний нэгээхэн илэрхийлэл болсон нэр томьёо мэргэжлийн үг хэллэг нь эрдэмтэн суддлаачдынхаа хүрээнд ч орчуулга болон оноолтын хувьд зөрүүтэй хэрэглэгдэх, тухайн нэр томьёо нь ухагдахуунаа бүрэн илтгэж буй нь ч эргэлзээтэй тодорхойгүй байдал гарч байна.

Энэхүү химийн нэр томьёны тайлбар толийг боловсруулснаар нэр томьёоны оноолт, тодорхойлолт, ангилал зүй, сурвалж, ном зүй гэх цогц үзүүлэлтийг багтаасан бүх шатны боловсрол, судалгаа шинжилгээний байгууллагын оролцогч талуудыг химийн нэг хэлээр харилцах нөхцлийг бүрдүүлнэ гэж зохиогчид үзжээ.

УИХ-ын гишүүн Д.Рэгдэл “Энэ ном Монгол Улсад анх удаа гарч байна. Шинжлэх Ухааны академиас 4 жилийн өмнө санаачилга гаргаж ШУ-ны салбаруудын нэр томьёоны толь гаргасан. Энэ бол ШУ-ны гол нэрийн буюу анхны толь гарсан учир ач холбогдол ихтэй. Талбар хооронд ойлгоход хэрэгтэй. Харин үүний дараа химийн салбарын үе үеийн эрдэмтэн багш нар энэ толийг гаргалаа. Намайг агуулга талаас нь хараад өгөөч гэсэн юм. Нэрний хувьд даруухан болчихсон. Энэ бол нэр томьёоны дэлгэрэнгүй толь юм. Мөн чанар, агуулгаараа суут шинж чанартай бүтээл” гэв.

Зохиогчид:

  • Б.Авид Химийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, Академич

  • Д.Сарангэрэл МУИС-ийн дэд профессор, доктор

  • Б.Норовсүрэн МУБИС-ийн тэнхимийн эрхлэгч, доктор

  • С.Энхтуул ШУА-ийн ХХТХ-ийн ЭШТА, доктор

  • Ц.Даржаа МУИС-ийн профессор, доктор

  • Б.Бямбагар ШУТИС-ийн профессор, доктор

ШУ-ныг хөгжүүлэхХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2014
  4. 2013
  5. 2012