Үйл явдал1 мин унших
“Хүн төвтэй бодлого - Тэгш эрхийн хэрэгжилт” гарын авлагаа салбар болон дэд зөвлөлүүдэд танилцууллаа

Нэгдсэн Үндэстний Байгууллагын энэ жилийн уриа нь “Нийгмийн хөгжлийг урагшлуулахын төлөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулсан нийгмийг бэхжүүлэх” юм.
Өчигдөр /2025.12.02/ хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад салбар зөвлөлийн үүрэг оролцоо хэлэлцүүлэг ХБХХЕГ-ын хурлын зааланд боллоо. Уулзалт хэлэлцүүлэгт НЗД-ын дэргэдэх болон 9 дүүргийн ХБХүний эрхийг хангах салбар зөвлөлийн гишүүд ХБИ-ийн байгууллагын төлөөлөл оролцлоо.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун энэ жил боловсруулсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай НҮБ-ын Конвенцыг хэрэгжүүлэх наад захын 13 ажил бүхий “Хүн төвтэй бодлого - Тэгш эрхийн хэрэгжилт” гарын авлагыг боловсруулсан билээ. Энэхүү номныхоо агуулгыг, шалгуур үзүүлэлтүүдийг салбар болон дэд зөвлөлүүддээ танилцууллаа.
Эдгээр 13 ажил, 32 шалгуур үзүүлэлтийг жил бүр хийвэл та бүхэн бүгд Конвенцыг хэрэгжүүлэх, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад бодитой хувь нэмрээ үзүүлэхийг О.Саранчулуун гишүүн онцлов.


Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
