Байр суурь2 мин унших
С.Одонтуяа: Гэр бүлийн хууль өмнөх дөрвөн парламентад яригдсан батлагддаггүй, энэ хуулийг эрэгтэй гишүүд их гацаадаг
УИХ-ын чуулганы /2025.12.04/-ны өдрийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
1999 оны хууль гэхээр шинэчилсэн найруулгыг заавал батлах ёстой. Өмнөх дөрвөн парламентад энэ хууль яригдсан. Ерөөсөө батлагддаггүй Эрхтэй гишүүд их гацаадаг юм. Тэтгэмж төлөхөөс зайлсхийдэг юм уу, эмэгтэйчүүдийг хохироогоод байна гэж боддог л байх. Гэхдээ энэ нь хүүхдүүдээ л хохироож байгаа шүү дээ. Хэрвээ 10 жилийн өмнө хуулиа баталчихсан байсан бол өнөөдөр маш олон хүн хохирохгүй байх боломж байсан юм. Иймд УИХ өөрөө хариуцлагатай байх шаардлагатай. Статистикийн дүн дээр өрх толгойлсон аав, ээжүүдийн тоо эрс буурчихсан тоо байна. Уг нь бол их сайхан мэдээ. Гэхдээ гэр бүл салалт жилд өсөн нэмэгдэж байхад энэ өрх толгойлсон аав, ээжүүдийн тоо ингэж их хүчтэй буураад байгаа юм бол? Энэ тоог хэрхэн гарсан бэ?Албан ёсны гэрлэлтийн баталгаагүй залуучууд хүүхэдтэй болдог. Үүнийг ямар харилцаагаар зохицуулахаар орсон бэ?
Баталгаагүй болохоор тэтгэмж төлөх үү, төлөхгүй юу. 2016-2020 онд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гишүүд гэр бүлийн хууль дээр улс орон даяар хэлэлцүүлэг хийсэн юм. Эмэгтэйчүүд үүн дээр олон санал хэлсэн.Ганц санал бүх газар давтагдаж байсан. Энэ нь гэр бүл салсны дараа ялангуяа ээжүүд шүүхийн шийдвэр гартал маш олон жил явдаг. Ингэсээр байтал хүүхэд нь том болчихдог. Гэтэл гэр бүл салсны маргаашаас л хүүхэд хоол иднэ, хувцас өмсөнө, зардал гарна. Шууд эрсдэл үүсэж байгаа учраас энэ эрсдэлийг яаж зохицуулахаар байна вэ? Ээжүүдээс улсаас эрсдэлийн сан байгуулж болох уу гэж санал гаргаж байсан юм.
Сэтгүүлч Ц.Соёлмаа


