Байр суурь2 мин унших

А.Ариунзаяа: Байнгын хүчирхийлэлд өртсөн гэдэг энэ үг хуулийн төсөлд туссаныг тодорхой болгох шаардлагатай!

УИХ-ын чуулганы /2025.12.04/-ний өдрийн хуралдаанаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

11 сарын 25-наас 12 сарын 10 хүртэл 16 хоногийн жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян дэлхий нийтээрээ өрнөдөг. Монгол Улс ч үүнд нэгдээд  олон жил болж байгаа. Энэ зүүгээд байгаа улбар шар алчуур  энэ жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх  аяны хүрээнд бэлгэ тэмдэг болж нийтэд энэхүү мэдээллийг хүргэдэг. Ийм онцлогтой. Би Статистикийн хорооны даргаар ажиллаж байхдаа 2017 онд миний сэтгэлд хамгийн тод үлдсэн нэг судалгаа бол хүчирхийллийн нүцгэн үнэн буюу Монгол Улсад гэр бүлийн хүчирхийлэл ямар дүр төрхтэй байгаа юм бэ гэдгийг гаргаж байсан. Монгол Улсад 3 эмэгтэй тутмын 1 нь дотнын хамтрагчийн зүгээс үйлдсэн, бэлгийн болон биеийн хүчирхийллийн хохирогч болсон байдаг.  10 эмэгтэй тутмын нэг нь 15 нас хүрэхээсээ өмнө бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдаг.

Ийм судалгаа манай улсад байгаа. Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх энэ 16 хоногийн аян давхцаж бас таарлаа. Нийгэмд 2, 3 эмэгтэй  шүгэл үлээж, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болж байгаа шүү, болсон шүү гэдгийгээ нэлээд чанга дуутай  илэрхийлсэн. Нийгэмд  маш харамсалтай хэргүүд гарсан. Та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа байх.  Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирогч болсон, амь насаа алдсан хүн хүртэл байна. Гэр бүлийг салгахад гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүнийг эвлэрүүлэн зуучлах, хугацаагүйгээр салгана гэдэг заалт шинээр орж ирж байна уу. Өмнө нь байсан уу, энэ хэрхэн яаж хэрэгжиж байгаа вэ.

Мөн " байнгын" гэдэг үгийг 3 удаагийн  хүчирхийллийг хэлнэ гэж тайлбарлаж байна. Чи нэг л удаа хүчирхийлэлд өртсөн үү, байж байгаарай дахиад 2 удаа зодуулаад ир. Тэгвэл салгаад өгье гэдэг байдлаар хандаж байгаа мэт орчуулагдаад байна.  Ийм учраас яг гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа эвлэрэхгүй, би салъя хүүхдүүдээ бодоод, өөрийгөө бодоод ч тэр энэ хүнтэй хамтран амьдрахгүй гэж ирж байгаа эмэгтэй, эрэгтэй ч байж болно. Шууд салгах арга хэмжээ авч чадаж байна уу үгүй юү?  Гэр бүлийн шүүх байгуулахад бэлэн үү.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Гэр бүлХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2021
  2. 2020