Байр суурь2 мин унших
О.Номинчимэг: Гэр бүл цуцлалтын процессыг тодорхой болгох нь зүйтэй!
УИХ-ын чуулганы /2025.12.04/-ны өдрийн хуралдаанаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын О.Номинчимэг:
Ирэх жилээс гэр бүлийн дагнасан шүүх байгуулагдаад ирэхэд гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль чухал байгаа. Бид бүхэн хууль гаргаад байдаг харин амьдрал дээр яаж хэрэгжиж байна гэдэг дээр анхаармаар байна! Бодит амьдрал, бодит кэйсүүдийг харахаар юун дээр асуудал байна гэдэг нөхцөл байдлын дүгнэлт хийх хэрэгтэй байна. Гэр бүл цуцлалт, гэр бүлийн хүчирхийлэл гэхчлэн эсхүл салаад өөр хамтран амьдрагчтай болоод 7, 8 жил болчихсон үед шүүхэд нэхэмжлэл гарахаар "эвлэрээд ир" гээд хугацаа өгөөд явуулчихдаг. Нөгөө хүн нь байр орон сууцаа хуваахгүй гэдэг юм уу эсхүл хүүхдийн тэтгэлэг тогтоохгүй зорилгоор алга болчихдог. Бөөн юм болж байж нэхэмжлэгч маань дахиад л өөр дүүргийн шүүхэд хандана. Дүүргийн шүүх нь дахиад л эвлэр гээд явуулчихдаг процесстой байх жишээний. Эцсийн дүндээ үүний үр дүнд нь хүүхдүүд л хохирч байх жишээний.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан


