Онцлох мэдээ1 мин унших
Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэллээ

"Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" түр хорооны сонсгол /2025.12.08-ны өдөр буюу өнөөдөр эхэлж байна.
Сонсголын эхний өдөр "Жавхлант", "Шивээ толгой" ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудлыг хэлэлцэж буй.

Энэ үеэр сонсгол даргалагч УИХ-ын гишүүн О.Батнайрамдал "Нийт 92.467 хуудас баримт цуглуулсан ч 51 хувь нь байгууллагын, төрийн, албаны, "МАШ НУУЦ" гэсэн тамгатай байсан учраас ашиглаж чадахгүй байна. Яагаад хуудас бүр дээр НУУЦЫН ТАМГА дарсан юм бэ" гэв.

Үүний хариуд Оюутолгой компанийн төлөөлөл "Эдгээр мэдээллүүд нь НУУЦ гэхээс илүү олон нийтэд гаргаад байдаггүй мэдээллүүд" гэж тайлбар өглөө. Сонсгол олон нийтэд нээлттэй “шууд” явж байгаа бөгөөд 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

